loader

“Энхийг сахиулах ажиллагаа”-нд амжилттай оролцоод ирсэн алба хаагчдаа шагнаж, урамшуулав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Батбямба, Хүний нөөцийн хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Наранхүү нар /2019.10.15/ Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 4 алба хаагчийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Захиргааны удирдлагын газрын дарга, хошууч С.Батбямба алба хаагчиддаа баяр хүргэж, үүрэг гүйцэтгэх хугацаандаа сурч мэдсэн зүйлээ ажил, амьдралдаа хэрэгжүүлж ажиллахыг хүсэв.

Мөн үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн Хорих ял эдлүүлэх албаны Харуул хамгаалалт, аюулгүй байдлын хэлтсийн мэргэн буудагч, дэслэгч Б.Отгон, 415 дугаар хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр, ахмад З.Мягмардорж, сувилагч, ахлагч С.Түвшинбаяр, 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Ууганбат нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар шагнаж, урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд