loader

Байгууллагын үйл ажиллагаа, ажлын онцлогийг ойлгуулан таниулах өдөрлөгийг зохион байгуулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан   421 дүгээр нээлттэй хорих анги байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажлын онцлог, хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд таниулах өдөрлөгийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулжээ.  

Уг арга хэмжээний үеэр хоригдогсдын ар гэрийнхэнд нийгэмшүүлэх ажлын явц, хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, хохирол төлбөр барагдуулалт, эрүүл мэндийн үйлчилгээ, шагналын хоног, ялын хугацаа, чөлөө, эргэлт уулзалтын талаарх мэдээ мэдээлэл, зөвлөгөөг өгснөөс гадна тэдний санал хүсэлтийг хүлээн авчээ. Мөн энэ үеэр хоригдлуудын гар урлалын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, ар гэрийнхэнд нь сонирхуулсан байна.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд