loader

Хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ олголоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь хорих ял эдлэгсдэд мэргэжлийн чиг баримжаа олгох урт болон богино хугацааны сургалтыг тогтмол зохион байгуулж,  чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх олгодог.  
            Өнөөдөр тус МСҮТ-ийн киттельчин, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, барилгын засал чимэглэлчний сургалтад хамрагдаж амжилттай төгссөн 409 дүгээр хаалттай хорих ангийн 109 хоригдолд “Чадамжийн гэрчилгээ”, “Мэргэжлийн үнэмлэх”- ийг нь гардуулан өглөө.

         Тус МСҮТ нь 2019 оны 8 дугаар сарын байдлаар нийт 522 хоригдолд  мэргэжлийн сургалт зохион байгуулж, 149 суралцагчид  мэргэжлийн үнэмлэх, 205 суралцагчид чадамжийн гэрчилгээ тус тус олгож, 168 суралцагчийг үйлдвэрлэлийн дадлагад шилжүүлээд байна.
        Хоригдлууд мэргэжил эзэмшснээр өөртөө итгэх итгэлтэй болж хорих ангиас суллагдаад эзэмшсэн мэргэжлээрээ ажил хийж нийгэмд байр сууриа олох, өөрийгөө болон ар гэрээ тэжээн, тэтгэх, ажил, хөдөлмөр эрхлэх, амар, хялбар аргаар мөнгө олохоос татгалзах буюу дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, шударгаар ажиллаж, амьдрах хүсэл эрмэлзэлтэй болох зэрэг ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд