loader

“ЭХ ОРОН-ЭРЧҮҮДЭЭР ДУТНА” АЯН ӨРНҮҮЛЖЭЭ

              Төв аймгийн Прокурорын газар ШШГЕГ-ын харьяа 415 дугаар хаалттай хорих анги,  417 дугаар нээлттэй хорих ангитай хамтран “Эх орон-Эрчүүдээр дутна” /2019.01-06/ аяныг зохион байгууллаа. Нийт таван сарын турш зохион байгуулсан тус аян нь хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, мэргэжил боловсрол эзэмшүүлэх, суллагдсаны дараа ажил, хөдөлмөр эрхлэн амьдрах итгэл, эрмэлзлэлийг нь нэмэгдүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

               Хорих ангиуд дээрх аяны хүрээнд хүмүүжигч бүрийг бичиг баримттай болгоход анхаарч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй 4, иргэний үнэмлэхний сунгалт хийлгэх шаардлагатай 13, иргэний үнэмлэх дахин захиалах шаардлагатай 20, нийт 37 хүмүүжигчийг бичиг баримтын зөрчилгүй болгожээ.

         Мөн бичиг, үсэг мэдэхгүй, бага боловсролтой нийт 31 хоригдолд "Насан туршийн боловсролын төв"-тэй хамтран боловсрол олгосон байна.

               ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, уул уурхайн жишиг сургууль болох Говьсүмбэр аймаг дахь Политехникийн коллежтой хамтран нийт 130 гаруй хүмүүжигчийг барилгын мужаан, бетон арматурчин, гагнуурчин, тогооч зэрэг мэргэжил олгох сургалтад хамруулж үнэмлэх, гэрчилгээ олгосноос гадна Төрийн бус байгууллагуудтай хамтран хүнсний ногоо тариалах, хадгалах, газар тариалан эрхлэх, модон эдлэл, ширээ сандал хийх, мал маллах, гахай өсгөж үржүүлэх, буриад гутал оёх, уран зураг зурах, баримал хийх, зүү ороож даалин оёх зэрэгт сургаж, дадлагажуулжээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд