loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулав

         Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны дүнгийн хурал болж өндөрлөлөө. Хуралд ШШГЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, харьяа алба, газар, хэлтэс, анги, байгууллагуудын дарга, ерөнхий газрын алба хаагчид оролцлоо.

            Мөн энэ үеэр Ардын хувсгалын 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн дээд одон медаль болон Хууль зүй, дотоод хэргийн яамны шагнал, цэргийн ээлжит цол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнагдсан алба хаагчдыг шагнаж урамшуулах ёслолын ажиллагаа боллоо.

         Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон”-гоор 405 дугаар хаалттай хорих ангийн дарга, хурандаа П.Гантөмөр, Хорих ял эдлүүлэх албаны ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Р.Сарантуяа, “Алтан гадас” одонгоор ШШГБ-ын ахмад ажилтан  Ч.Санжмятав, “Цэргийн хүндэт” медалиар 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлгийн хүний тоо бүртгэлийн байцаагч, ахлах дэслэгч С.Гангантөгс, 405 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Б.Амартөр нар Төрийн дээд одон медалиар шагнагдав.

         Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, 429 дүгээр хаалттай анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр 8, Хүндэт жуух бичгээр 5 алба хаагчийг тус тус шагналаа.

      ШШГЕГ-ын даргын тушаалаар хурандаа цолоор Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамир, 401 дүгээр хаалттай хорих анги- Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч дэд хурандаа Я.Оюунчимэг, “Дэд хурандаа” цолоор 12, “Хошууч” цолоор 27, “Ахмад” цолоор 57, “Ахлах дэслэгч” цолоор 36, офицерын бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор 47, “Ахлах ахлагч” цолоор 71, “Ахлагч” цолоор 52, “Дэд ахлагч“ цолоор 24, “Хүндэт ажилтан” тэмдгээр 9,  “Албаны төлөө I зэрэг”-ийн тэмдгээр 43 , “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 51, “Албаны төлөө II зэрэг-ийн тэмдгээр 51, “Хүндэт” тэмдгээр 125 , Албаны төлөө III зэргийн тэмдгээр 94, “Баярын бичиг”-ээр 29 алба хаагчийг тус тус шагнаж, урамшуулав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд