loader

Алба хаагчдын дунд 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

               ШШГЕГ-ын харьяа 415 дугаар хаалттай хорих ангийн ахлагчийн зөвлөлөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр алба хаагчдынхаа дунд сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

              Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний спортын чадварыг хөгжүүлэх болон хамт олонч уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд нийт 12 багийн 36 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

            Тэмцээнээс 1-р байранд хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Т.Ууганбаяраар ахлуулсан баг, 2-р байранд Гадна хамгаалалтын байцаагч дэслэгч Б.Отгонбаатараар ахлуулсан баг, 3-р байранд хамгаалалтын ажилтан дэд ахлагч С.Одонбаяраар ахлуулсан баг тамирчид тус тус шалгарав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд