loader

Эрдэм шинжилгээний хурал болно

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулна.
Тус хурлын зорилго нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, цаашдын чиг хандлагыг эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлж, тэдний судалгааны ажлын үр дүн, санал дүгнэлтийг судалгааны эргэлтэд оруулахад оршино.
 
Эрдэм шинжилгээний хуралд оролцох эрдэмтэн, судлаач, алба хаагчид удирдамжид дурдсан шаардлага хангасан илтгэл бичиж, холбогдох материалыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор цаасаар болон surgalt@cd.gov.mn цахим хаягаар ирүүлж, идэвхтэй оролцоно уу.

“ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ
 НӨӨЦИЙН БОДЛОГО, ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 
                                                                                  ХУРЛЫН УДИРДАМЖ

             Нэг. Хурлын зорилго:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийн, цаашдын чиг хандлагыг эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын хүрээнд хэлэлцүүлж, тэдний судалгааны ажлын үр дүн, санал дүгнэлтийг судалгааны эргэлтэд оруулах, тэдгээрт үндэслэн зөвлөмж гаргахад оршино.  

Хоёр. Зохион байгуулагч:

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

- Хууль сахиулахын их сургууль

 Гурав.Хугацаа:

-2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр

 Дөрөв.Хурал зохион байгуулагдах газар:

- Хууль сахиулахын их сургуулийн хичээлийн төв байрны “Эрдэм” танхим

 Тав. Хамрах хүрээ:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хорих анги, шийдвэр гүйцэтгэх газрын хүний нөөцийн асуудал хариуцсан алба хаагч, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, төрийн бус байгууллага, их, дээд сургуулиудын эрдэмтэд, судлаач, профессор багш, практикийн ажилтнууд илтгэл ирүүлэх боломжтой.

 Зургаа. Илтгэл ирүүлэх хугацаа:

- Илтгэлийг 2019 оны 04 дүгээр сарын 01–ны өдрийн 17.00 цаг хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Сургалт хариуцсан мэргэжилтнүүд хүлээн авна. (Холбогдох мэдээллийгsurgalt@cd.gov.mn цахим хаяг, 99993852, 88050580 дугаарын утсаар холбогдож лавлана уу.)

 - Ирүүлсэн илтгэлүүдээс шаардлага хангасан илтгэлүүдийг эмхтгэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгох ба тодорхой шалгуур хангасан илтгэлийг эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.

-Илтгэл хэлэлцүүлсэн илтгэгч нарт мөнгөн урамшуулал олгоно.

 Долоо. Илтгэлд тавигдах шаардлага:

    -Илтгэл нь үндсэн чиглэлийн хүрээнд боловсруулагдсан байхаас гадна асуудал хөндсөн, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байвал зохино.
                 
                    -
ARIAL-12фонт бүхий А4 хэмжээгээр 5-10 хуудас байна.

        -Илтгэлийг хэвлэсэн байх ба илтгэлийн файл, илтгэгчийн зургийг surgalt@cd.gov.mnхаягт ирүүлнэ үү.

        - Илтгэлийг судлаач дангаараа болон бусадтай хамтран бичиж болно.

 Найм. Илтгэлийн сэдвийн чиглэл:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн өнөөгийн бодлогод хийсэн дүн шинжилгээ;
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлогын уламжлал, шинэчлэлийн асуудал;
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлогын эрх зүйн зохицуулалтад хийсэн дүн шинжилгээ;
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлогыг хууль сахиулах бусад салбартай харьцуулан үзэх нь;
  5. Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад хийсэн шинжилгээ;
  6. Ахлагч бүрэлдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарах асуудал;
  7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого ба Мерит зарчим;
  8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нөөцийг бүрдүүлэхэд анхаарах асуудал;
  9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд дэвшүүлэх, бууруулахад анхаарах асуудал;
  10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулахад анхаарах асуудал;
  11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алсын хараа, стратеги зорилт ба хүний нөөцийн бодлогын харилцан хамаарал;
  12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлого ба хөдөлмөрийн харилцаа;
  13. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын стратеги дахь хүний нөөцийн бодлого, тогтолцооны онол, арга зүйн зарим асуудал;
  14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичигт тавигдах шаардлага, агуулга;
  15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, түүний хэрэгжилт;
  16. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг ХСИС-д өдрийн ангиар бэлдэж буй байдалд хийсэн шинжилгээ;
  17. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг ХСИС-д эчнээ ангиар бэлдэж буй байдалд хийсэн шинжилгээ;
  18. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн магистр, докторын сургалтад хамрагдаж буй байдал, үр дүн;
  19. Алба хаагчийн ажлын явц, үр дүнг тооцож, үнэлж дүгнэж буй байдал;
  20. Алба хаагчаас гаргаж буй сахилга, ёс зүйн зөрчил, түүний шинж;
  21. Алба хаагчийн зүгээс холбогдож болзошгүй буй гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам;
  22. Алба хаагчийн аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал;
  23. Эрдэм шинжилгээний хурлын ерөнхий сэдэвтэй хамаарах бусад асуудал.

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд