loader

Төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт явууллаа

ШШГЕГ-ын Хяналт шалгалтын газраас 2018 онд ШШГЕГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө болон баталсан удирдамжийн дагуу 407, 421, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Дархан-Уул аймаг дахь ШШГГ-445 дугаар нээлттэй хорих анги, Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих анги, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Налайх, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШГХэсгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт, Дорнод, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих ангид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж,  дүнг ШШГЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах хугацаатай үүргийг анги байгууллагуудад хүргүүлж, биелэлтийг тооцон ажиллалаа.

Төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтаар ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, зөрчил, дутагдал заагдсан 9 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлсэн 2 албан хаагчийг шагнаж урамшуулсан.

2018 онд Хяналт шалгалтын газарт нийт 95 өргөдөл, гомдол ирснээс албан хаагчийн ёс зүйн талаар-11, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр-68, хорих ял эдлүүлэх үйл ажиллагааны талаар-3, бусад асуудлаар-14 өргөдөл, гомдол ирснийг хуулийн хугацаанд шалган шийдвэрлэсэн.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд