loader

Эмч, эмнэлгийн ажлтнуудыг мэргэшүүэх нэгдсэн сургалтыг зохион байгуулав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2018 онд зохион байгуулах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, газар, хэлтэс, салбар нэгжүүдийн эмч, эмнэлгийн ажлтнуудын нэгдсэн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.
      Сургалтын нээлтийн ажиллагаанд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа Ш.Булган нар оролцов.
         Нийт 80 эмч, эмнэлгийн ажилтнууд тус сургалтад хамрагдсан бөгөөд “Монгол улсад бүртгэгдсэн хачигт халдваруудын оношилгоо, эмнэлзүй, сэргийлэлт” сэдвээр 2багц цаг, “Зүрх судасны өвчний үед авах яаралтай арга хэмжээ, хэрэглэх эмийн бэлдмэлүүд” сэдвээр 1 багц  цагийн хичээл сургалтыг зааж, 3  кредит олголоо.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд