loader

Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

               Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор жилд хоёр удаа харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн харьяа "Ахлагчийн сургууль"-тай хамтран зохион байгуулдаг хоёрдугаар ээлжийн сургалт  2018 оны 08 дугаар сараас11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай
явагдлаа.

           Амжилттай суралцаж, төгссөн иргэдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн сул орон тоонд томилов.
Томилогдсон алба хаагчдыг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны болон Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
             
Уг үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар оролцож, алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд