loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2018 оны 10 дугаар сарын байдлаар ирүүлсэн өргөдөл гомдлын мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь  2018 оны 10 дугаар сарын байдлаар нийт 1449 өргөдөл, гомдол хүлээн авсан. Нийт өргөдөл, гомдлын 1074 буюу 73.8 хувь нь өргөдөл, 375 буюу 26.2 хувь нь гомдол байна.

Хүлээн авсан 1449 өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 584, Шийдвэр гүйцэтгэх алба 397, Хорих ял эдлүүлэх алба 332, Хяналт шалгалтын хэлтэс 79, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 56, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 1 өргөдөл тус тус ирүүлсэн.

Нийт өргөдөл, гомдлын 1410 буюу 97.3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 39 буюу 2.7 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.

Газар, алба, хэлтсийн нэр

Шийдвэрлэж хариуг хүргүүлсэн

Хяналтанд байгаа

Нийт

Захиргааны удирдлагын газар

570

14

584

Шийдвэр гүйцэтгэх алба

384

13

397

Хорих ял эдлүүлэх алба

325

7

332

Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар

55

1

56

Хяналт шалгалтын хэлтэс

75

4

79

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

     1

-

1

Нийт

   1410

39

1449

  Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

 
 

Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал,  Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 79 буюу 19.1 хувиар,  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 81 буюу 16.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд