loader

Ахлах болон шийдвэр гүйцэтгэгчид зориулсан гарын авлага эмхэтгэн хэвлүүлжээ

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг нэг мөр ойлголтоор хэрэгжүүлэх зорилгоор тодорхой төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон төлбөр төлөгч, түүний хөрөнгийн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр харилцан солилцох ажиллагаатай холбоотой зөвлөмж, аргачлалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас боловсруулж, гарын авлага, ном болгон эмхэтгэн гаргажээ.

   Мөн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл шалган шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан “Загвар-Зөрчлийн хэргийн материал” хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөд явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр “Загвар-Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг”-ийг тус тус боловсруулан эмхэтгэж, ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчдийн үйл ажиллагаанд ашиглуулж байна.

      Уг гарын авлага, ном, 3 төрлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг нэгтгэсэн Загвар-хувийн хэргийг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэгчид өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлголтоор хэрэглэх, хууль хэрэглээний алдаа гаргахгүй байх, өөрсдийн эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд