loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/80 дугаар тушаалаар батлагдсан “Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хяналт тавих журам” болон бусад холбогдох эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

         2018 оны 3 дугаар улирлын байдлаар иргэд, хуулийн этгээд, хоригдогсдоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 1349, тус газрын харьяа алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хорих анги, хэлтэс, салбар нэгжүүдэд 3140, нийт 4489 өргөдөл, гомдол ирүүлсэн байна.

         Нийт 4489 санал, хүсэлтийн 2989 буюу 66.5 хувийг бичгээр, 1244 буюу 27.7 хувийг “Иргэд хүлээн авах хуваарь”-ийн дагуу биечлэн, 154 буюу 3.4 хувийг утсаар, 102 буюу 2.4 хувийг байгууллагын цахим хаягаар хүлээн авсан. Графикаар үзүүлбэл:


2018 оны 3 дугаар улирлын байдлаар иргэд, хуулийн этгээд, хоригдогсдоос ирүүлсэн нийт 4489 өргөдөл, гомдлын 3549 буюу 79.2 хувь нь өргөдөл, 709 буюу 15.7 хувь нь гомдол, 231 буюу 5.1 хувийг санал эзэлж байгаа бөгөөд 4392 буюу 97.9 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 97 буюу 2.1 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна. Үүнийг графикаар үзүүлбэл:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд хүлээн авсан нийт 3265 өргөдөл, гомдлын 1764 буюу 37 хувь нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар, 1299 буюу 28 хувь нь хорих ял эдлүүлэх ажиллагааны талаар, 1426 буюу 35 хувь нь хүний нөөц, сургалтын талаарх хүсэлт байна.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төвд нийт 141 иргэд хандсанаас 1 шүүмжлэл 59 санал хүсэлт, 81 гомдол тус тус ирүүлжээ. Нийт санал, хүсэлтийн 131 буюу 92.9 хувийг шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 10 буюу 7.1 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.

 2018 оны 3 дугаар улирлын  байдлаар хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ

ЕРӨНХИЙ ГАЗАР



Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд