loader

“Мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 дугаар тушаалаар “Мэдээллийн цаг” арга хэмжээг алба хаагчдын дунд 14 хоног тутамд зохион байгуулахаар баталсан.
Тус ажлын хүрээнд Захиргааны удирдлагын газраас 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Хүний хөгжлийн оюуны чадвар төв”-ийн захирал, үндэсний уран илтгэгч Г.Мөнгөн“Бүтээмж нэмэгдүүлэх ажилтны хувийн хөгжил” сэдвээр алба хаагчдад мэдээлэл хийв.  

Мөн энэ үеэр Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо өнгөрсөн 14 хоногт байгууллагын хэмжээнд хийгдсэн ажил, зохион байгуулагдсан арга хэмжээний талаарх мэдээллийг алба хаагчдад хүргэж, холбогдох үүрэг чиглэлүүдийг өглөө.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд