loader

“Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчид Азийн спортын наадамд амжилттай оролцлоо

Индонези улсын Жакарта болон Палембан хотноо 2018 оны 08 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “Азийн спортын наадам-2018” амжилттай явагдаж өндөрлөлөө.
45 орны 12000 гаруй тамирчин оролцсон тус наадамд “Сүлд” биеийн тамир спортын хорооноос 7 тамирчин оролцож, Боксын 60 кг-ийн жинд ОУХМ Э.Цэндбаатар аваргын алтан медаль, Кураш бөхийн -78 кг-ийн жинд ОУХМ О.Мөнхцэцэг мөнгөн медаль, жудо бөхийн -81 кг-ийн жинд ОУХМ О.Ууганбаяр хүрэл медаль, -100 кг-ийн жинд ОУХМ Л.Отгонбаатар хүрэл медаль хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ. 
            ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо өнөөдөр  /2018.09.03/ амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд