loader

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ахмад настнууд болон алба хаагчиддаа тусламж, дэмжлэг үзүүлжээ

Алба хаагчдад чиглэсэн арга хэмжээний хүрээнд 435 дугаар ангиас тэтгэвэрт гарсан 2 ахмад настанд гарын бэлэг гардуулсан, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги 3 ахмад настны хөдөлмөрийн алдарыг тэмдэглэrжээ.

409 дүгээр хаалттай хорих анги алба хаагчдынхаа дунд “Азын сугалаа” явуулж азтан болсон 5 алба хаагчид тус бүр 1 толгой хонь олгосон. 421 дүгээр нээлттэй хорих анги алба хаагчдын ажлын ачаалал, хүндрэл бэрхшээлийг бие биед нь ойлгуулах зорилгоор 10 алба хаагчийн ажлын байрыг сольж ажиллуулсан, мөн алба хаагчдын гэр бүлийнхэнд талархалын захидал илгээсэн, 439 дүгээр хаалттай хорих анги алба ажлын байрны ая тухтай байдлыг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Шилдэг тохижилттой өрөө” шалгаруулж, “Харуул хамгаалалтын өнөөгийн байдал-анхаарах асуудал” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан бол Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар асуулт, хариулт бэлтгэн алба хаагчдын дунд "АХА" тэмцээн зохион байгуулсан байна.







Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд