loader

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлсийн аян зохион байгуулав


Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийг жил бүрийн 4 дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Тус өдрийг тохиолдуулан ШШГЕГ-ын харьяа нийгмийн хариуцлагаа ухамсарлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн нийт 137 алба хаагч Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний газар, "Туул голын сав газрын захиргаа”-тай хамтран Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 2 километр газрыг цэвэрлэн 4тн хог хаягдлыг, 421 дүгээр нээлттэй хорих анги “Сэтгэл шингэсэн бидний оролцоо” гэр бүлийн өдөрлөг зохион байгуулж, Туул гол орчмын хог хаягдлыг, 427 дугаар хаалттай хорих анги, Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг хамтран Хэрлэн голын дагуух 60га газрын хог хаягдлыг, 435 дугаар анги
 
 Хараа гол  орчмын  хог хаягдлыг, Ховд аймаг дахь  Шүүхийн шийдвэр   гүйцэтгэх  газар-457 дугаар  нээлттэй, хаалттай хорих   анги  Буянт  голын  сав газрын хог хаягдлыг, Баянхонгор   аймаг  дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “Түйн   голоо  цэвэрлэе”  аяныг “Цэвэр хот”  ХХК-тай хамтран   зохион   байгуулж,  голын эрэг  дагуух хог хаягдлыг тус тус   цэвэрлэж,  хогийн цэгт  хүргүүлсэн  байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд