loader

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖ БАЙНА

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1.       Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -158, 171 дүгээр тойрог, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан    шийдвэр гүйцэтгэгч
  2.        Өмнөговь аймаг - 69, 70 дугаар тойрог
  3.        Сэлэнгэ аймаг - 74 дүгээр тойрог
  4.        Төв аймаг – 86, 91 дүгээр тойрог
  5.        Завхан аймаг - Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
  6.        Өвөрхангай аймаг - Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч

Сонгон шалгаруулалтыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байранд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд бүртгэнэ.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1.       Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
  2.       Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3.       Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4.       Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
  5.       Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.

Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС КОМИСС

 

 

 

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд