loader

Ахмад настнуудынхаа "Хөдөлмөрийн алдар"-ыг тэмдэглэлээ

407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлага, хамт олон,  ахмадын зөвлөл хамтран 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ахмад настан,ахлах ахлагч Э.Буян, Ч.Хандсүрэн, В.Гипилмаа нарын “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэлээ. Эдгээр алба хаагчид нь тус ангид хянагчаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан юм.
 
Т
ус газрын нийт бие бүрэлдэхүүнёслолын жагсаалаар жагсан ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлснээс гадна тухайн үед ажиллаж байсан ажлынх нь туршлагаас хуваалцаж, хүндрэл бэрхшээл, бахархалтай сайхан үеүүдийнх нь талаар дурсамж яриа өрнүүлэн, алба хаагчидтай санал бодлоо солилцлоо.

Мөн энэ үеэр ангийн дарга, хурандаа С.Зул-Очир ангийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, ахмад настнуудад гарын бэлэг гардуулсан юм.

 Ахмад настан, ахлах ахлагч Э.Буянгийн
гэр бүл, үр хүүхдүүдийнх нь зүгээс энэхүү арга хэмжээг зохион байгуулсан 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн удирдлага, хамт олон, ахмадын зөвлөлд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд