loader

Спортын өндөр амжилт үзүүлсэн тамирчдаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай сайн барилдаж спортын өндөр амжилт үзүүлсэн Хууль зүйн салбарын бөхчүүдийг өнөөдөр /2018.07.19/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Мөн энэ өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд амжилттай сайн барилдаж, шөвгийн дөрөвт үлдэж заан цолоо баталсан “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин Н.Жаргалбаяр, тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Б.Даваа-Очир нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж, урамшууллаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд