loader

"Монгол Улсын төрийн далбаа"-ны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал боллоо

Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 7 дугаар сарын 10-ныг төрийн далбааны өдөр болгон тэмдэглэж, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангуидын цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон.

Уламжлал ёсоор  Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр /2018.07.10/ боллоо.


Ёслолын жагсаалд ЗХЖШ, Зэвсэгт хүчний хуурай болон агаарын замын цэргийн командлал, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хууль сахиулахын их сургуулиас нийт 2000 гаруй сонсогч, алба хаагчид оролцов.


Тус жагсаалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас нийт 76 алба хаагч оролцсон бөгөөд жагсаалыг 409 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан командлан алхлаа.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд