loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, шагнаж, урамшуулав

Үндэсний их баяр наадам, Ардын хувсгалын 97 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа ШШГБ-ын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгох, Хууль зүй, дотоод хэргийн яам болон ШШГБ-ын шагналаар шагнаж,  урамшуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.


Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" тэмдгээр НШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа П.Болормаа, Архангай аймаг дахь ШШГГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад М.Энхтунгалаг, СМДӨАЭАХХГ-ын ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Ж.Бат-Эрдэнэ нарын 4 алба хаагч, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан" тэмдгээр 403 дугаар нээлттэй хорих ангийн СХНХМДАХАМ, хошууч Б.Мөнгөнцэцэг, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Д.Аръяатөмөр, 409 дүгээр хаалттай хорих ангийн хүний тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагч Д.Бадамгарав нарын 4 алба хаагч, "Хүндэт жуух бичиг"-ээр 73 алба хаагчийг;
      “Дэд хурандаа” цолоор Захиргааны удирдлагын газрын хууль тогтоомж, тушаал шийдвэрийн биелэлт харицсан ахлах мэргэжилтэн Ж.Отгонсайхан, Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Х.Жаргал, Хорих ял эдлүүлэх албаны мэдээ, судалгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Баттунгалаг, Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээллттэй хорих ангийн Цагдан хорих байрны дарга Ш.Хишигбаатар, Өмнөговь аймаг дахь ШШГГ-ын Цагдан хорих байрны дарга Ч.Батбаяр, “Хошууч” цолоор 10, “Ахмад” цолоор 52, "Ахлах дэслэгч" цолоор 29, Офицерын бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор 52, "Ахлагч ахлагч" цолоор 60, "Ахлагч" цолоор 30, ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж 20 алба хаагчид  "Дэд ахлагч" цол олгов.


         Мөн "Хүндэт ажилтан” тэмдгээр 5, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 14, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 38, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 33, “Хүндэт” тэмдгээр 49, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 60, “Баярын бичиг”-ээр 37 алба хаагчийг тус тус шагнаж, урамшууллаа.

 

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд