loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг төгссөн сонсогчдын диплом, энгэрийн тэмдгийг гардуулан өгөв

Хууль сахиулахын их сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн төгсөлтийн арга хэмжээ 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Их Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Төгсөлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн тус яамны харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, БСШУСЯ, Онцгой байдлын ерөнхий газар, гадаад улсын зочид төлөөлөгчид оролцов.



2017-2018 оны хичээлийн жилд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаа, Хил, Шүүхийн шийдвэр, Онцгой байдлын сургууль, Шинжлэн магадлахуйн институтийг бакалаврын шатлалаар 469 суралцагч, Хууль сахиулахын удирдлагын академийг 24 суралцагч төгсөж, боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардаж авав.



Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил" мэргэжлээр 2018 оны хичээлийн жилд амжилттай төгссөн нэр бүхий 21 сонсогчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар офицерийн бүрэлдэхүүнд оруулж, цэргийн дэслэгч цол олгосон юм. Тушаалын тус үйл ажиллагааны үеэр Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо уншиж танилцуулав. Мөн тус сургуулийн 3 болон 5 жилийн эчнээ сургалтын хэлбэрээр 35 алба хаагч суралцаж төгслөө.



Мөн энэхүү арга хэмжээний үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийг төгссөн сонсогчдын диплом, энгэрийн тэмдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд нар гардуулан өгөв.

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд