loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй хамтран ажиллахаар болов

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан нар авлигын эсрэг хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр /2018.06.05/ гарын үсэг зурлаа.

    Хамтын ажиллагааны хүрээнд талууд эрх бүхий байгууллага, албан тушаалтантай хамтран хэлэлцүүлэг, зөвлөгөөн, нийтийн сонсголыг зохион байуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын дунд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд мэтгэлцээн, онол практикийн бага хурал, сургалт зохион байгуулах, авлигатай тэмцэх чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах, сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэх боломжийг улам бүр нэмэгдүүлэх чиглэлээр харилцан хамтран ажиллах юм.


        Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Анхбаяр,  С.Отгонгэрэл, А.Саруул, Б.Энхбат, Э.Батсуурь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Хяналт шалгалтын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Хуулийн хэлтсийн дарга, ахмадН.Цэвээн нар оролцов.

        Уулзалтын үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр хэлсэн үгэндээ манай байгууллага авлигын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн орж та бүхэнтэй хамтран ажиллахаар болж байна. Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг Сахилга хариуцлагын жил болгосонтой холбогдуулан харьяа анги, байгууллагуудад Сахилга хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгуулж, алба хаагчид эрхэлсэн ажилдаа сахилга хариуцлагатай хандаж, ажиллах үүрэг чиглэлийг албан даалгавраар өгч, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл энэ ажлыг үйл ажиллагаандаа жигдрүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.

 


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд