loader

Зүүн болон өмнөд бүсийн санхүүгийн алба хаагчдын сургалтыг амжилттай зохион байгуулав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2018 онд зохион байгуулах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу харьяа аймаг, нийслэл дэх хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдийн ахлах, тооцооны нягтлан бодогч, эдийн засагч, нярвын бүсчилсэн сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 15-30-ны өдрүүдэд Баянхонгор, Дундговь аймаг, Мандал суманд тус тус зохион байгуулж байна.

Зүүн болон өмнөд бүсийн сургалтыг Дундговь аймагт 05 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан бөгөөд 17 байгууллагын 47 алба хаагч тус сургалтад хамрагдлаа.

Шилэн данс, худалдан авах ажиллагаа, төсөв, төсвийн зохицуулалт, үндсэн хөрөнгийн бүртгэл, актлах асуудал, цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас, хувцасны тооцоо бодолт зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулснаас гадна алба хаагчдын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулжээ.

  
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд