loader

"Итгэлийн гал 2" аяны хүрээнд 24 жил уулзалдаагүй ах дүү хоёрыг уулзууллаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Г.Бямбадоржид туслах “Итгэлийн гал” аяныг  2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд өрнүүлэн ажилласан билээ.

Г.Бямбадорж нь хорих ял эдэлж байгаад суллагдсан бөгөөд хорих ял эдлэх хугацаандаа хорих ангиас зохион байгуулсан сургалт, нийгэмшүүлэх, ажилд идэвхтэй хамрагдаж, амьдралын төлөө тэмцэх хүсэл, эрмэлзэлтэй болж гаргасан алдаагаа давтахгүйн  төлөө хоосон хонож байсан ч хулгай хийхгүйгээр хүмүүс доромжилж гадуурхаж байсан ч тэвчин өнгөрүүлж архи, тамхи, хорт зуршлаас өөрийгөө татаж авч чадсан юм.

Тиймээс Г.Бямбадоржид амьдрах урам зориг, хайрлах, суллагдсан иргэдийг нийгмийн амьдралд ороход нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс  хамтран ажилладаг төрийн бус байгууллагууддаа хүсэлт тавьж Г.Бямбадоржид 5 ханатай, иж бүрэн тавилгатай гэр бэлэглэж түүний хуримын ёслолыг зохион байгуулж өгсөн.

Г.Бямбадоржийн чин сэтгэлийн хүсэл болох төрсөн дүүтэй уулзах хүсэлтийн дагуу  “Хөгжлийн жор”, “Ганц-зам итгэл” төрийн бус байгууллагатай хамтран түүний дүүг олж  2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ээж, ах, дүү гурвыг 24 жилийн дараа уулзууллаа.

Энэ хугацаанд түүний дүү О.Түвдэндорж “Алс Дорнодын Төлөөлөгч Монголд” гэх асрамжийн газар өсөж, 2014 оноос хойш тусдаа гарч бие даан амьдрах болжээ.

Г.Бямбадорж үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ хорвоогийн хатуу бүхнийг туулж өссөн намайг гэр оронтой болгож, 2 настай асрамжийн газар орхиод явсан дүүг минь олж уулзуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хамт олонд баярласнаа илэрхийлж байна, суллагдан гарсан гэж орхилгүй дэмжиж тусалсан та бүгдийн итгэлийн галыг бөхөөхгүйн төлөө хичээж амьдрана гэлээ.

 

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд