loader

ШШГЕГ-ын баг тамирчид тэргүүн байрт шалгарч, цомын эзэн болов

           Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадам 2018 оны 05 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.
   
   

            Тус тэмцээнийг энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион явуулсан бөгөөд ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын нийт 11 багийн 300 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, боулинг, ширээний теннисний төрөлд авьяас, ур чадвар, хурд, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулаа.

            Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт ШШГЕГ, хоёрдугаар байрт ХСИС, гуравдугаар байрт Хууль зүй, дотоод хэргийн яам, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт ШШГЕГ, хоёрдугаар байрт ХСИС, гуравдугаар байрт ГИХГ, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт ТТАХНЭ, хоёрдугаар байрт ШШГЕГ, гуравдугаар байрт ХСИС, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт ШШГЕГ, хоёрдугаар байрт ШШҮХ, гуравдугаар байрт ХСИС, боулингийн тэмцээнд нэгдүгээр байрт ШШГЕГ, хоёрдугаар байрт ЦЕГ, гуравдугаар байрт ХСИС, ширээний теннисны тэмцээний эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт ЦЕГ-ын Ж.Мөнхбат, хоёрдугаар байрт ХХЕГ-ын С.Батболд, гуравдугаар байрт ШШҮХ-ийн Г.Цаст-Оргил, эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт ХХЕГ-ын Д.Тунгалагдулам, хоёрдугаар байрт АЕГ-ын Г.Ганзул, гуравдугаар байрт ГИХГ-ын Б.Ганчимэг нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртэв.
  
  
            Мөн тэмцээний шилдгээр гар бөмбөгийн төрөлд шилдэг довтлогчоор ХСИС-ийн Д.Баяр-Эрдэнэ, ГИХГ-ын Г.Болор-Эрдэнэ, шилдэг холбогчоор ШШГЕГ-ын Г.Гансүх, ХСИС-ийн М.Туяа, тэгш тоглогчоор ХЗДХЯ-ны А.Мөнхбаяр, ШШГЕГ-ын Д.Мөнхзаяа, сагсан бөмбөгийн төрөлд шилдэг холбогчоор ТТАХНЭ-ийн Гантөмөр, ШШҮХ-ийн Төгсбуян, шилдэг довтлогчоор ШШГЕГ-ын С.Батбямба, Баянсэлэнгэ, тэгш тоглогчоор ХСИС-ийн Б.Баатарсүрэн, Х.Түвшинтөгс, боулингийн шилдэг тоглогчоор ХСИС-ийн Эрдэнэцогт нар тус тус шалгарсан юм.

  

             Багийн нийт дүнгээр ШШГЕГ 15 оноогоор нэгдүгээр байр эзэлж, шилжин явах цом, ХСИС 25 оноогоор хоёрдугаар байр, ЦЕГ 29 оноогоор гуравдугаар байр тус тус эзлэв.  Мөн энэ үеэр тэмцээнд идэвхтэй оролцсон 11 байгууллагын удирдлагад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр батламж гардуулав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд