loader

"Спортын наадам"-ын нээлтийн ажиллагаа боллоо

                 Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадам2018 оны 05 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд амжилттай үргэлжилж байна.
            Дөрвөн төрөлт спортын тэмцээний нээлтийн ажиллагаа спортын төв ордонд өнөөдөр /2018.05.21/ боллоо. Нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал, бригадын генерал Д.Батжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дэлгэрсайхан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор нар оролцов.

Тус арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр нээж, тэмцээнд оролцож буй баг тамирчдад амжилт хүссэн юм.
    
            Энэ удаагийн тэмцээнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд нийт 11 байгууллагын 300 гаруй баг, тамирчид оролцож байна.

            Тэмцээний гурав дахь төрөл болох гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр болж байгаа бөгөөд маргааш сагсан бөмбөгийн тэмцээн, 05 дугаар сарын 23-ны өдөр шигшээ тоглолтууд тус тус явагдаж, медалийн эзэд тодрох юм.
    

    

 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд