loader

ШШГЕГ-ын тамирчид тэргүүн байр эзлэв

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын төв аппаратын ажилтнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын наадмыг энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцан 5 дугаар сарын 17-23ыөдрүүдэд зохион байгуулж байна.

Баг, тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, боулинг, ширээний теннис гэсэн төрлүүдээр хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр/2018.05.17/ боулингийн тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.


Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төвийн хамтарсан баг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг агентлаг байгууллагуудаас 11 баг оролцсоноос нэгдүгээр байрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тамирчид шалгарч алтан медаль, хоёрдугаар байрт Цагдаагийн ерөнхий газрын тамирчид шалгарч мөнгөн медаль, гуравдугаар байрт Хууль сахиулахын их сургуулийн тамирчид шалгарч хүрэл медалийн болзол хангалаа.
 


Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд