loader

ШШГС-ийн багш, доктор Б.Галбадрахад ахмад цол олголоо

                                    ХСИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Харуул хамгаалалтын тэнхимийн багш, ахлах дэслэгч Б.Галбадрах ОХУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Омскийн академид суралцаж, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус академийн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд “Хорих ял эдлэгсдийн эрхийг хангах асуудал: Монгол, ОХУ-ын харьцуулалт” сэдэвт диссертациа хэлэлцүүлэн амжилттай хамгаалж, доктор (Ph.D)-ын зэрэг хүртсэн.


            Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбараас хамгийн залуудаа эрдмийн зэрэг, цол хүртсэн хүнээр тодорсонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө цэргийн “Ахмад” цолоор шагналаа.


Мөн багш, ахмад Б.Галбадрахыг докторын диссертациа амжилттай хамгаалан, хамт олон, байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж амжилтын эзэн болсонд нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн бие бүрэлдэхүүн баяр хүргэж, хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд