loader

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ 2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МЭДЭЭ

 
  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь  2018 оны 04 дугаар сарын байдлаар нийт 666 өргөдөл, гомдол хүлээн авсан. Нийт өргөдөл, гомдлын 563 буюу 84.5 хувь нь өргөдөл, 103 буюу 15.5 хувь нь гомдол байна.
 Хүлээн авсан 666 өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 286, Шийдвэр гүйцэтгэх алба 174, Хорих ял эдлүүлэх алба 145, Хяналт шалгалтын хэлтэс 34, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 26, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 1 өргөдөл тус тус ирүүлсэн. Нийт өргөдөл, гомдлын 593 буюу 89.0 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлсэн, 73 буюу 11.0 хувь нь шийдвэрлэх шатандаа хяналтад байна.
 

Газар, алба, хэлтсийн нэр

Шийдвэрлэж хариуг хүргүүлсэн

 

Хяналтанд байгаа

 

Хугацаа сунгасан

Нийт

Захиргааны удирдлагын газар

257

39

4

286

Шийдвэр гүйцэтгэх алба

149

25

5

174

Хорих ял эдлүүлэх алба

132

13

1

145

Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар

25

1

-

26

Хяналт шалгалтын хэлтэс

29

5

1

34

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

   1

-

-

1

Нийт

   593

73

11

666


    Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал, Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 60 буюу 29.2 хувиар,  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 62  буюу 26.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
 
 
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ
ЕРӨНХИЙ ГАЗАР
 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд