loader

Ахмад Б.Тэмүүлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Монголын шинкиокушинкай каратегийн холбооноос "National full contact karate 2018" Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт 11 клубын тамирчид өрсөлдсөнөөс +75 кг-ын жинд ШШГЕГ-ын Аюулгүй байдлын хэлтсийн Ажиллагааны тасгийн бүлгийн дарга, ахмад Б.Тэмүүлэн аваргын алтан медаль, бүлгийн ажилтан, ахлах ахлагч А.Мөнхөө хүрэл медаль, -75 кг-ын жинд бүлгийн офицер, дэслэгч Б.Отгон хүрэл медаль тус тус хүртжээ.

Ажиллагааны тасгийн бүлгийн дарга, ахмад Б.Тэмүүлэн нь нийт 3 удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн тул 2018 оны 05 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Япон улсын Оска хотод зохион байгуулагдах бүх каратегийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилга хүлээн авчээ.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд