loader

“Генерал төгөл”-д тарьсан мод сөөгөнд арчилгаа, цэнэг усалгаа хийлээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд “Монгол генералын өдөр”-ийг  тэмдэглэдэг уламжлалтай. Удахгүй тохиох тус өдрийг угтаж  2016 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Генерал төгөл"-д тарьсан 108 ширхэг улиасыг арчлах, услах ажлыг өнөөдөр /2018.04.18/ зохион  байгууллаа. 

Тус үйл ажиллагаанд ШШГЕГ-ын харьяа 405-р хаалттай хорих ангийн удирдлагууд,  албан  хаагчид оролцож мод сөөгний тогоог цэвэрлэн, шар өвсийг тармаж, цэнэг усалгаа хийсэн юм. 405-р хаалттай хорих ангийн 20 жилийн ойн хүрээнд "Монгол генералын өдрийг угтаж  энэхүү бүтээлч ажлыг зохион байгуулав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд