loader

ХӨСҮТ-ийн удирдлагууд 429 дүгээр хаалттай хорих ангийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, клиник эрхэлсэн дэд захирал М.Тунсаг, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах, зөвлөх Г.Сүрэнханд болон тус төвийн холбогдох албан тушаалтнууд 04 дүгээр сарын 13-ны өдөр 429 дүгээр хаалттай хорих ангийн  эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

 ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэлсэн үгэндээ  “Сүрьеэ өвчинтэй тэмцэх асуудал нь манай улсын төдийгүй дэлхийнийтэд тулгамдсанасуудалюм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ өвчинтэй тэмцэхэд онцгой анхаарч дотоод нөөц бололцоогоороо эмнэлгийн барилга барьж, иж бүрэн тохижуулж ашиглалтад оруулсан нь том бүтээн байгуулалт болжээ.

Цаашид ХӨСҮТ-ийн зүгээс танай эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, эмч, эмнэлгийн ажилтныг сургах, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэн, эмчлэх тал дээр дэмжиж хамтран ажиллах болно гэсэн юм.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-өөс тус эмнэлэгт нийт 14 сая 622 мянган төгрөгийн үнэ бүхий Gene Xpert аппаратын картриж /оношлуур/, амны маскыг бэлэглэв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд