loader

"Сүлд" биеийн тамир спортын хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүн байр эзлэв

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 41, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 14, 15-ны амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 28 байгууллагын 330 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

 

"Сүлд" биеийн тамир спортын хорооноос нийт 14 тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд "Сүлд" биеийн тамир спортын хорооны тамирчин, мастерс тэмцээний аварга олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн гурав дахь удаагаа Улсын аварга болов.

 

 Мөн 73 кг-ийн жинд ОУХМ Ц.Цогтбаатар алтан медаль, 81кг-ийн жинд Азийн наадмын аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт О.Ууганбаатар алтан медаль, -100 кг-ийн жинд ОУХМ Л.Отгонбаатар алтан медаль, +100 кг-ийн жинд "Сүлд" биеийн тамир спортын хорооны дарга А.Давааням мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Э.Энхрийлэн мөнгөн медаль тус тус хүртэж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв дасгалжуулагчтай "Сүлд" биеийн тамир спортын хорооны тамирчид багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд