loader

ЭМХТГЭЛ, ГАРЫН АВЛАГА” ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан тэдгээрт нийцүүлэн батлагдсан журам, заавар, иргэний, захиргааны, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлдэгдэх маягт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээ, судалгааны маягтууд болон холбогдох хууль тогтоомжийг багтаасан “Эрх зүйн актын эмхэтгэл”-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас эмхэтгэн гаргалаа.

Тус эмхэтгэлийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид болон шийдвэр гүйцэтгэгчид үйл ажиллагаандаа ашиглах юм.

Мөн “Шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд зориулсан гарын авлага”-ыг тус албанаас боловсруулжээ.

Уг гарын авлагыг сонгон шалгаруулалтанд оролцогчид, эрх зүйн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа оюутан, сонсогчид болон алба хаагчид үйл ажиллагаандаа ашиглаж, өөрсдийн эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд ач холбогдолтой юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд