loader

Цус бэлэглэх сайн үйлсэд нэгджээ

Сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн удирдлага, хамт олон 20 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлст нэгдэж 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цусаа бэлэглэв.

Тус арга хэмжээнд ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр оролцож хэлсэн үгээндээ  цусны албаны ажил үйлсийг олон байгууллага, иргэн дэмждэг. Түүний нэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэдгийг онцлоод хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлжээ.

Уг арга хэмжээний үеэр "Бахархал 10" тэмдгээр донор С.Хашчулуун, С.Энхзаяа, "Бахархал 20" тэмдгээр донор Б.Энхтайван, С.Галбадрах, "Бахархал 30" тэмдгээр донор Д.Баттогтох, Б.Дуламсүрэн нарыг шагнаж урамшуулсан байна.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд