loader

“ТӨМРИЙН ЦЕХ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг(TИKA)-тай хамтын ажиллагааны хүрээнд ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулах газрын буцалтгүй тусламжаар “Хорих ангийн үйлдвэрлэлийг дэмжих, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, дотоод эх үүсвэрийг бий болгох, хорих ял эдлэгсдийг ажлын байраар хангах”, гэм хорын хохирол төлбөрийг барагдуулах, мэргэжил олгох зорилтын хүрээнд хорих ангиудын хамгаалалтын төмөр эдлэлүүдийг дотооддоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий  “Төмрийн цех”-ийг 441 дүгээр ангид байгуулсан.Тус “Төмрийн цех”-ийн нээлтийн ажиллагаа 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр боллоо.

Уг арга хэмжээнд Бүгд найрамдах Турк Улсын шадар сайд Хакан Чавишоулу, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ахмет Язал, БНТУ-ын Их хурлын гишүүн Мустафа Шентоп, Салих Жора, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Мэхмет Сүрэйяа Эр, Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Вейсел чифтжи болон бусад бие төлөөлөгчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Санхүү үйлдвэр, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа С.Батбямба, Аюулгүй байдлын хэлтсийн дарга, хурандаа П.Хосбаяр, Санхүү аж ахуйн хэлтсийн дарга, ахмад Н.Эрдэнэболор, хүмүүжигчдийн төлөөлөл оролцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Турк Улсын Анкара хотын Абиданпаша техникийн их сургуулиас ноён Мурат Ендем, Сабри Биеик, Аядин Фидан, Мехмэт Акман зэрэг багш нар ирж тус төмрийн цехэд ажиллах хүмүүжигчид болон алба хаагчдад2017 оны 07 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 25-ны өдрүүдэд “Гагнуурчин, токарьчин, төмөр хийц эдлэлийн суурь мэдлэг олгох” анхан шатны сургалтыг амжилттай, үр өгөөжтэй зохион байгуулсныг дурдаад энэхүү төмөр хийцийн цехийг түшиглэн харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжүүдэд төмөр хаалга, давхар ор, спорт заалны сандал, хуяглан хүргэлтийн автомашинуудын хамгаалалтын тоноглол  зэрэг 220 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 126 хоригдлыг ажлын байраар ханган 14.8 сая төгрөгийн цалин хөлс олгож, цалингаас нь бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг нь төлүүлсэн гэдгийг онцлов.

Бүгд найрамдах Турк Улсын шадар сайд Хакан Чавишоулуэнэхүү хамтын ажиллагаа цаашид урт удаан хугацаанд үргэлжилж, бид бүхний эхлүүлсэн ажил танай байгууллагад болон нийгэмд ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна гэсэн юм

Мөн энэ үеэр хоёр тал цаашид харилцан туршлага солилцох талаар санал солилцлоо.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд