loader

АЖЛЫН БАЙР /СУЛ ОРОН ТОО/-НЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Нэг. Сонгон шалгаруулалтын  зорилго

  1. Төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зорилт, чиг үүргийг мэргэшлийн түвшинд хэрэгжүүлэх ажилтныг шилж сонгоход оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтын тухай

  1. Сонгон шалгаруулалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна.
  2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нэгжүүдэд сул байгаа дараах орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:

Ажлын байранд тавигдах  шаардлага

Ажлын байр

 

Боловсрол

Мэргэжил

Туршлага

Ур чадвар

Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

1

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Гадаад харилцааны ажилтан,

-Орчуулагч

3-аас доошгүй жил орчуулагчаар ажилласан байх

-Бичгийн болон аман орчуулга хийх өндөр чадвартай.

-Баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай

-Харилцааы соёл, хувийн зохион байгуулалт сайтай, өөрийгөө илэрхийлэх чадвартай байх.


Гурав. Бүртгэл
Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг 2018 оны  03 дугаар сарын 20-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст бүртгэнэ. Бүртгэхдээ сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний биеийн байцаалт, бусад холбогдох материалыг журамд зааснаар тухайн албан  тушаалд тавигдах ерөнхий шаардлагатай харьцуулан нягтлан шалгаж, уг болзол, шаардлагыг хангаж байгаа иргэдийг бүртгэнэ. 

Иргэд  бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ.

  1. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл
  2. Төрийн албан хаагчийн анкет
  3. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
  4. Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбарыг нотариатаар баталгаажсан байх/
  5. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эх хувийг хуулбарын хамт
  6. Оршин суугаа газрын тодорхойлолт
  7. Ажил байдлын тодорхойлолт
  8. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
  9. 3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

Хаяг: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэс

Харилцах утас: 266287, 266357, 99061327

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд