loader

Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчидтай холбогдож баярын мэндчилгээ дэвшүүллээ

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Г.Элбэгсайхан, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай 7 дугаар  ээлжийн “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 11 алба хаагчтай онлайн уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр удирдлагуудын зүгээс алба хаагчдад хандаж,  улс эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийг захиж, баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн тус үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын ар гэрийн төлөөллийг байлцуулж, гэнэтийн бэлэг барьсан юм.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд