loader

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим алба хаагчдыг шагнаж, урамшуулав

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй ШШГБ-ын зарим алба хаагчдад Төрийн дээд одон медаль, цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.03.16/ боллоо.

Шагналыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд гардуулан өгөв.

"Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, "Цэргийн гавьяаны одон"-гоор Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, "Цэргийн хүндэт медаль"-иар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч Р.Энхтайван, 421 дүгээр нээлттэй хорих ангийн хүний тоо бүртгэлийн байцаагч, хошууч Ш.Баттунгалаг, Хорих 439 дүгээр ангийн ахмад ажилтан П.Жамъянсүрэн нар Төрийн дээд одон медалиар шагнагдав.

“Хурандаа” цолоор 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, дэд хурандаа Б.Лхагважав, “Хошууч” цолоор Захиргааны удирдлагын газрын тэргүүн дэд даргын даалгавар гүйцэтгэгч Н.Есөн-Эрдэнэ, төв аппаратын жижүүр Ц.Төмөрчөдөр, 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангийн ахлах нийгмийн ажилтан П.Баярбаатар нарын 7 алба хаагч,  “Ахмад” цолоор 19, “Ахлах дэслэгч” цолоор 35, офицерийн бүрэлдэхүүнд оруулж “Дэслэгч” цолоор 26, “Ахлах ахлагч” цолоор 19, “Ахлагч” цолоор 34, 2 алба хаагчид “Дэд ахлагч” цол олгож,  “Хүндэт ажилтан” тэмдгээр 1, “Албаны төлөө-I” зэргийн тэмдгээр 14, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 33, “Албаны төлөө-II” зэргийн тэмдгээр 43, “Хүндэт” тэмдгээр 48, “Албаны төлөө-III” зэргийн тэмдгээр 59, “Баярын бичиг"-ээр” 15 алба хаагчийг  тус тус шагнаж, урамшуулав.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд