loader

Ахмад настныхаа "Хөдөлмөр алдар"-ыг тэмдэглэжээ

Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр тус газарт ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан бэлтгэл дэд хурандаа М.Төлеугийн “Хөдөлмөр алдар”-ыг тэмдэглэжээ.

Энэ үеэр тус газрын нийт бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалаар жагсан хүндэтгэл үзүүлж, аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Ө.Хуралай бэлтгэл дэд хурандаа М.Төлеуд аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өгсөн байна.

Бэлтгэл дэд хурандаа М.Төлеу болон түүний гэр бүл, үр хүүхдүүдийнх нь зүгээс энэхүү арга хэмжээг зохион байгуулсан тус газрын удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсчээ.

Төсөөтэй мэдээлэл

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд