loader

Спортын 5 төрөлт тэмцээнд амжилттай оролцжээ

Монгол цэргийн баярын өдрийг угтаж Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд спортын 5 төрөлт тэмцээнийг 2018 оны 03 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулжээ.

Тус тэмцээнд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 443 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид амжилттай оролцож гар бөмбөгийн төрөлд эмэгтэй баг алтан медаль, эрэгтэй баг мөнгөн медаль, сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг мөнгөн медаль, шагайн харвааны төрөлд хүрэл медаль, ширээний теннисийн төрөлд дэслэгч Б.Наранбаяр алтан медаль, хэвтээ шахалтын төрөлд ахлагч Д.Буурал мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байр
т шалгарчээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд