loader

2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН БАЙДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МЭДЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2018 оны 01 дүгээр сарын  байдлаар нийт 211 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд 189 буюу 89.5 хувийг бичгээр, 10 буюу 4.7 хувийг утсаар, 7 буюу 3.3 хувийг цахим шуудангаар, 5 буюу 2.5 хувийг биечлэн хүлээн авсан. Нийт өргөдөл, гомдлын 175 буюу 83.0 хувь нь өргөдөл, 36 буюу 17.0 хувь нь гомдол байна.

Хүлээн авсан 211 өргөдөл, гомдлыг газар хэлтсээр нь авч үзвэл, Захиргааны удирдлагын газарт 113, Шийдвэр гүйцэтгэх алба 58, Хорих ял эдлүүлэх алба 26, Хяналт шалгалтын хэлтэс 6, Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар 7, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс 1 өргөдөл тус тус ирүүлсэн.

Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоог урьд оны мөн үеийнхтэй харьцуулбал:

Хорих ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 42 буюу 61.7 хувиар,  Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол 8 буюу 12.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

 






Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд