loader

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр орон нутагт ажиллаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид ажиллаж, тус ангийн үйл ажиллагаа болон шинээр баригдаж ашиглалтад оруулсан “Нэг цонхны үйлчилгээ”-ний байртай танилцлаа.

Мөн 2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ШШГЕГ-аас 2017 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар танилцуулж, МонголУлсынЕрөнхийлөгчийнзарлигаарЦэргийнхүндэт" медалиар шагнагдсан харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч О.Жамрсангийн шагналыг гардуулан өгч алба хаагч болон ахмад ажилтнуудтай биечлэн уулзаж, санал хүсэлтийг сонсон, тулгамдсан зарим асуудлыг нь шийдвэрлэн ажиллаа.

Уулзалтын үеэр алба хаагчдад сахилга, хариуцлагаа сайжруулж, сонор сэрэмжтэй ажиллах үүрэг өгч, тэдний аюулгүй бай­­­­­дал болон мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарах, мөн ахмад настны талаар авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын зарим арга хэмжээг эрчимжүүлэн, тэдэнтэй хамтран ажиллах явдлыг сайжруулж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд