loader

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-02-22
Тендер шалгаруулалтын нэр: Нормын хувцас хэрэглэл
Тендер шалгаруулалтын дугаар: ШШГЕГ/201812001

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар  эрх бүхий тендерт оролцогчдоос 
Нормын хувцас хэрэглэл”-ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2017, 2016 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 70 хувиас багагүй.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн 70 хувиас багагүй.
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Шаардахгүй
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардахгүй

Тендерийн хамт 15 307 800 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

  • "Тусгай ажиллагааны хувцас, хэрэглэл" - 657.000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Малгай, зангиа " - 337.500 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Дагалдах хэрэглэл " - 333.000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Чимэг хэрэглэл " - 669.000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Ноосон цамц " - 768.000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Гутал /шар/ " - 660.000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Ёслол, албаны цамц"- 754.000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Өвлийн хувцас " - 2.970.000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Савхин хувцас " - 7.200.000 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Цэвэрлэгээний хэрэглэл" - 561.800 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх
  • "Ахуйн хэрэглэл" - 397.500 дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх

Тендерийг 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн 14 цаг 00 минут-аас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн 14 цаг 20 минут-т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд