loader

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй уулзалт зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд тус зөвлөлийн дарга, гишүүдийг энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, уулзан Авлигын эсрэг хууль, Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт болон авлигын шинжтэй гэмт хэргийн нөхцөл байдал, хууль эрх зүйн зохицуулалтын  талаар харилцан мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд “Санамж бичиг” байгуулан хамтран ажиллахаар шийдвэрлэв.

 

Уулзалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа С.Батсайхан, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, дэд хурандаа С.Батбямба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд, Захиргааны удирдлагын газрын дарга, Б.Нямгомбо, Санхүү хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүд оролцлоо. 

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд