loader

“Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалтын бүртгэл явагдаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахлагч бүрэлдэхүүний сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Хууль сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран зохион байгуулдаг “Харуул хамгаалалтын албаны ажилтан” бэлтгэх сургалт эхлэх болсонтой холбогдуулан тус сургалтад хамрагдахыг хүссэн, доор тавигдах шаардлага хангасан иргэд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нэг цонхны үйлчилгээний төвд 13:30 – 15:00 цагийн хооронд дараах материалыг бүрдүүлэн ирж бүртгэлд хамрагдана уу.

Тавигдах шаардлага:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;
  • Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суугаа хаягийн бүртгэл бүхий иргэний үнэмлэхтэй;
  • Ял шийтгэл эдэлж байгаагүй;
  • Офицерын албан тушаалд эрэгтэй 35, эмэгтэй 30 ба түүнээс доош настай, ахлагчийн бүрэлдэхүүнд эрэгтэй 35, эмэгтэй 30 хүртэлх настай байх;
  • Байгууллагад нэн шаардлагатай төрөл мэргэжлийн /сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт/ албан тушаалд насны хязгаар заахгүй;
  • Бие бялдрын зөв хөгжилтэй, 170 см-ээс доошгүй өндөртэй эрэгтэй, 160 см-ээс доошгүй өндөртэй эмэгтэй;
  • Биеийн ил гарах хэсэгт шивээсгүй, чих цоолоогүй /эрэгтэй/;
  • Дээд боловсролтой.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/;
  • Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/;
  • Цахим үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх, төрсний гэрчилгээ богино хэмжээний сургалтад хамрагдаж байсан бол сургалтын сертификатыг тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гурван үеийн түүх намтар;
  • Цээж зураг /3х4, 4х6 хэмжээтэй цээж зураг тус бүр 2 хувь/;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт /цэргийн байгууллагад ажиллаж байсан бол албан тушаалын цолны архивын лавлагаа/;
  • Эмнэлэгийн мэргэжилтэн бол мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
Харилцах утас: 7010-9962

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд