loader

ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт 2017 оны гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Интерполын олон улсын форумд оролцож, АНЭУ-ын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Саиф Бин Зайед Аль Нахайяан нартай албан ёсны уулзалт хийсэн.
Уулзалтаар хууль сахиулах салбарт хамтын ажиллагаа эхлүүлж, хоёр орны цагдаа болон хууль сахиулах салбарын албан хаагчдын хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Арабын нэгдсэн эмират улсын дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газрын дарга, бригадын генерал Хамад Ажлан Аль Амими, Ял эдлүүлэх, засан хүмүүжүүлэх газрын дэд дарга, бригадын генерал Хамад Хамис Аль Дхахири, Эрүүгийн нотлох баримтын газрын дэд дарга, дэд хурандаа Тарек Мохамед Аль Храз, Замын төлөвлөлт, бодлогын хэлтсийн дарга, дэд хурандаа Халфан Сайид Аль Накби, Эрүүгийн цагдаагийн газрын захиргааны албаны дарга, хошууч Сайид Мусабек Аль Гхафли нар 09 дүгээр сарын 09-17-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.



Айлчлалын хүрээнд тус зочид, төлөөлөгчдийг 09 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзснаас гадна Хорих 409 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцуулав:

Уулзалтын үеэр бригадын генерал Ц.Амгаланбаяр төлөөлөгчдөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, онцлогийн талаар болон шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн талаар товч мэдээлэл өгч, цаашид Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яам болон ШШГБ-ын хамтын ажиллагаа өргөжиж, үндсэн чиг үүргийн дагуу ажлын туршлага солилцох, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд