loader

Бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд болно.

 Энэ удаагийн үзэсгэлэнд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон бусад харьяа агентлаг, байгууллагын үйлдвэрийн газрууд барилга, барилгын материал, уул уурхай, тавилга, тамга тэмдэг, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ техник технологио танилцуулан, иргэдэд худалдаалах юм.

Тус үзэсгэлэнд ШШГЕГ-ын харьяа 5 төрийн өмчит үйлдвэрийн газар, үйлдвэрлэл эрхэлдэг 5 хорих анги оролцох бөгөөд өөрсдийн үйлдвэрлэсэн гутал, хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, барилгын материал зэрэг бүтээгдэхүүнийг нийтэд танилцуулж, бэлэн бүтээгдэхүүний борлуулалт хийж, захиалга хүлээн авах тул та бүхнийг үзэсгэлэн, нээлттэй арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.


Танд туслая

Хандалтын тоолуур

Чухал холбоосууд